Цацраг бодисын хольцтой бөмбөг хийх материал Чернобылийн хяналтын лабораториос алдагджээ
ОХУ-ын цэргүүд хоёрдугаар сарын 25-ны өдөр Чернобылийн атомын цахилгаан станцыг эзэлж авсан. Тэгвэл тус цахилгаан станцыг хянах зориулалттай лабораториос цацраг идэвхт бодисын хольцтой бөмбөг хийх материал алдагдсан талаар албаны хүн мэдээлжээ.
Украин дахь Атомын цахилгаан станцын аюулгүй байдлын асуудлын хүрээлэнгийн захирал Анатолий Носовский хэлэхдээ хяналтын лабораториос тэсрэх бөмбөгөнд хольж ашиглаж болох цацраг идэвхт изотопууд алдагдсан гэсэн байна. Изотопын хольцтой бөмбөгийг цацраг идэвхтэй бодисоор хүрээлэн буй орчныг бохирдуулах гэж ашиглаж болох аж.
Носовский нэмж хэлэхдээ Чернобыль дэх өөр нэг лабораторид дөрөвдүгээр реактор хайлсны дараа үлдсэн хортой сорьц материалууд байгаа бөгөөд тус лабораторитой холбоо тасарсан гэсэн байна.
Эх сурвалж: News from science
Б.БУЯНДОРЖ