Жэйда Смит ямар өвчнөөр шаналж байгаа вэ

Өчигдөр болж өнгөрсөн Оскарын шагнал гардуулах ёслолын үеэр жүжигчин Уилл Смит тэвчээр алдан хөтлөгч Крис Рокыг алгадсан. Крис Жэйда Смитийн үс унах өвчний талаар хошигносон нь Уиллийн тэвчээрийг баржээ.

 

Жэйда “Alopecia” буюу үс унах өвчинтэй бөгөөд Америкийн арьс судлалын академид мэдээлснээр тус эмгэгийн үед хүний бие өөрийн үсний фолликул руу довтолж үс уналт үүсгэдэг аж. 

Тэрээр уг өвчнөөр оношлогдсон тухайгаа анх 2018 онд “Red Table Talk” шоунд оролцож байхдаа ярьж байсан юм. Тус шоунд оролцож байхдаа Жэйда “Шүршүүрт орж байхад миний үс багц багцаараа унаж байгааг хараад би цочирдсон” гэжээ.


Healthline сайтад мэдээлснээр одоогийн байдлаар тус өвчинд эмчилгээ байхгүй ч үс ургалтыг дэмжих эмчилгээ хийж болдог байна

Эх сурвалж: CBS News, Healthline

Б.БУЯНДОРЖ

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *