27 настай залуу олон тооны хутганы шархтай орцонд нас баржээ
Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарын утсанд 2022 оны гуравдугаар сарын 28-ны өдрийн 06:09 цагт “Баянзүрх дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах нэгэн байрны орцонд манай найзыг хүн хутгалаад зугтсан” гэх дуудлага мэдээлэл ирүүлснийг шалгахад 25 настай, эрэгтэй иргэн “Ү” нь гадны нөлөөтэй / олон тооны хутганы шархтай/ амь насаа алдсан хэргийн газарт тус дүүргийн цагдаагийн газар болон НЦУГ-ын жижүүрийн бүрэлдэхүүн хэргийн газрын үзлэгийг хийн ажилласан.
Мөрдөн шалгах ажиллагаагаар Баянзүрх дүүргийн 14-р хорооны нутаг дэвсгэрт байрлах байранд энэ оны 03 дугаар сарын 27-28 нд шилжих шөнө 23-31 насны 2 эмэгтэй, 3 эрэгтэй архи согтууруулах ундааны зүйл хэрэглэн улмаар 30 настай, эрэгтэй “Т” болон 25 настай, эрэгтэй “Ү” нар нь маргалдан зодолдож “Т” нь иргэн “Ү”-ийн бие халдаж амь насыг нь хохироосон байж болзошгүй нөхцөл байдал тогтоогдсон байна. Уг хэргийг үйлдсэн байж болзошгүй “Т” нь хэргийн газраас оргон зайлсан байсан бөгөөд Баянзүрх дүүрэг дэх цагдаагийн газрын алба хаагчид шуурхай эрэн сурвалжлах ажиллагааг явуулж энэ оны 03 дугаар сарын 29-ны өдрийн 04:30 цагийн үед Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэрээс дайчлан баривчилж мөрдөн шалгах ажиллагаа явуулж байна.
О.ЦОЛМОН
Сайн байна шүү.
Гарчиг, мэдээн доторх 2 нь зөрөөд байх юм. 27 настай юмуу, 25 настай юмуу?