Уурхайд ажилладаг залуу хардалтын улмаас эхнэрээ найз эмэгтэйнх нь хамт хөнөөжээ
Хөвсгөл аймгийн Мөрөн суманд өчигдөр хүн амины ноцтой хэрэг гарчээ. Тодруулбал Б нь 31 настай хамтран амьдрагч Э болон түүний найз Ц-г хутгалж амийг нь хөнөөжээ. Б нь уул, уурхайн компанид ээлжийн ажил хийдэг бөгөөд ээлжээсээ бууж ирээд удаагүй байжээ. Б-г гэртээ ирэхэд хамтран амьдрагч Э нь найз Ц болон 5,7 настай хоёр хүүхдийн хамт байсан бөгөөд энэ үеэр Э-гийн танил Т гэх залуу гэрт нь ирсэн байна.
Улмаар Б нь хамтран амьдрагч эмэгтэйгээ Т-тэй хардаж, маргасан бөгөөд Э,Ц нарыг хутгалж амийг нь хөнөөжээ. Хэрэг болох үед Э-гийн 5,7 настай хүүхдүүд хамт байсан бөгөөд өдгөө сэтгэлзүйн хүнд асуудалд орсон, сайн ярьж чадахгүй байгаа гэх мэдээлэл байна.
О.ЦОЛМОН