ҮЙЛ ЯВДАЛ: Иргэний хөдөлгөөнүүд нэгдэж, цаг үеийн асуудлаар хэвлэлийн хурал хийнэ

 Гуравдугаар сарын 30-нд болох үйл явдлын тойм:

9.00 цагт Эрүүл мэндийн хөгжлийн төвийн Сургалтын танхим Монголын эрүүл мэндийн сэтгүүлчдийн “Цагаан үзэг” холбоо, эрүүл мэндийн сэтгүүлчдийн “Вакцин” клуб хамтран сэтгүүлчдэд зориулсан “Эрүүл мэндийн сэдвээр бичих нь” сургалт зохион байгуулна. Утас: 99106580, 88023206

11.40 цагт “Аврагч биеийн тамир, техник спортын хороо”-ны зааланд Монгол цэрэг энхийг дэмжих ажиллагаанд оролцож эхэлсэний 20 жилийн ойн нэрэмжит Төрийн цэргийн болон тусгайлсан чиг үүрэг бүхий байгууллагуудын волейболын аварга шалгаруулах тэмцээн эхэлнэ.

Төрийн ордонд

9.00 цагт “Монголын эдийн засгийн чуулган-2022”-ы “Ногоон санхүүжилт-Бүс нутгийн чуулган” үргэлжилнэ.

9.00 цагт “Жанжин Д.Сүхбаатар” танхимд Хууль зүйн байнгын хороо хуралдана.

10.00 цагт “Их Эзэн Чингис хаан” танхимд Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо хуралдана.

11.00 цагт “Жанжин Д.Сүхбаатар” танхимд Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хороо хуралдана.

12.00 цагт “Их Эзэн Чингис хаан” танхимд Нийгмийн бодлогын байнгын хороо хуралдана.

13.30 цагт “Их засаг” танхимд Хөнгөн үйлдвэрлэлийн хөгжлийн дэд хороо хуралдана.

14.00 цагт “Жанжин Д.Сүхбаатар” танхимд Ёс зүй, сахилга хариуцлагын байнгын хороо хуралдана.

15.00 цагт “Их Эзэн Чингис хаан” танхимд Эдийн засгийн байнгын хороо хуралдана.

15.30 цагт “Жанжин Д.Сүхбаатар” танхимд Инновац, цахим бодлогын байнгын хороо хуралдана.

16.30 цагт “Их Эзэн Чингис хаан” танхимд Төрийн байгуулалтын болон Эдийн засгийн байнгын хорооны хамтарсан хуралдаан болно.

“Үндэсний мэдээллийн төв”-д

11.00 цагт Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хууль шинэчлэн гарсантай холбоотойгоор хоорондоо зөрчилтэй зүйл заалтыг буруугаар ашиглан иргэдийн нийтийн хурлын үйл ажиллагааг зогсоосон талаар холбогдох албаныхан мэдээлнэ.

11.030 цагт Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч  Б.Хишигбаатар, шүүгч А.Энхтөр нар албан тушаалаа урвуулан ашиглаж давуу байдал хууль бусаар олгосон талаар иргэн Б.Батдэлгэр хэвлэлийн хурал хийнэ.

12.00 цагт Иргэний хөдөлгөөнүүд нэгдэж, цаг үеийн асуудлаар хэвлэлийн хурал хийнэ.

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *