Төрийн албаны шалгалтад бэлтгэгчдэд зориулсан гар утасны аппликэйшн гарлаа

Төрийн албаны зөвлөлөөс төрийн албаны шалгалтад бэлтгэгчдэд зориулан “e-taz” гар утасны аппликэйшнийг бэлтгэн хүргэж байна.

Төрийн албаны ерөнхий шалгалт өгөхөөр 2021 оны нэгдүгээр сарын 25-ны өдрөөс хоёрдугаар сарын 25-ны өдрийн хооронд бүртгэлд хамрагдсан иргэд http://exam.csc.gov.mn/ холбоосоор нэвтэрнэ. Шалгалтад орох иргэд PCR шинжилгээ өгч, шинжилгээний хариутайгаа шалгалтад орох юм байна.

 Уг аппликэйшн нь 2020-2021 онд хөгжүүлэлтийг хийж, эхний хувилбар нь андройд гар утасны системд эхлэн гарлаа. Шалгалтад бэлтгэгч хэн бүхэн өөрийн мэдээллээ бүртгүүлэн орж, холбогдох хууль, журамтай танилцах, төрийн албаны шалгалтын жишиг тест бөглөх, загвар үүсгэн өөрийгөө сорих, видео шторк, заавар, шалгалттай холбоотой төрийн албаны зөвлөлөөс бэлтгэн гаргасан албан ёсны цахим ном, гарын авлагатай танилцах, татан авах боломжтой юм.

Similar Posts

0 0 Санал
Үнэлгээ
Бүртгүүлэх
Мэдэгдэх
guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments