“Ирэх сарын 1-нээс багш нарыг шинэ бүтцээр цалинжуулна”

Гуравдугаар сарын 10-ны Засгийн газрын  хуралдаанаар багш нарыг ирэх дөрөвдүгээр сарын 1-нээс шинэ бүтцээр цалинжиж эхлэхээр болсныг БШУ-ны сайд нарын цалингийн доод жишгийг тогтоосон билээ.

Харин энэ талаар Монголын багш нарын холбооноос тодруулахад цалингийн шинэ бүтцийн талаарх албан ёсны журам, тоот бичгийг хараахан аваагүй байгаа гэв.

Боловсрол шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан: “Багш нарын цалингийн бүтэц, урамшуулал, нэг хүүхдэд ногдох хувьсах зардлын шинэ аргачлал дөрөвдүгээр сарын 1-нээс хэрэгжиж эхэлнэ. Тиймээс шинэ батлагдсан аргачлал нь нэг хүүхдэд ногдох хувьсах зардал дээр багш нарын халааснаас гардаг хичээл практикийн зардал, интернет датаны гэх мэт зардлыг ямар хэлбэрээр олгох вэ гэдгийг багш нарын төлөөлөлтэй уулзах үеэрээ тайлбарласан.

Нийт таван шатлал байсныг шатлалгүй болгоод бүх багшийг хамгийн дээд тавдугаар шатлалд харьяалалтай болгосон. Ингэснээр багшийн суурь цалин болох 850 мянган төгрөг дээр үр дүнгийн урамшуулал олгохоор 1 сая 5000 төгрөгөөс эхэлнэ. Энэ нь оны эхний хоёр сард хэрэгжээгүй ч цалин дээр дутуу олгогдсон үр дүнгийн урамшууллыг нэмж олгосон. Харин өөрчлөлт орсон цалингийн шинэ бүтэц ирэх сарын 1-нээс хэрэгжиж, үр дүнд суурилсан санхүүжилт буюу нэг хүүхдийн хувьсах зардлаар санхүүжих зохицуулалтаар явна” гэжээ.

А.ЭНХЖИН

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *