Цэцэрлэгийн цонхоор унасан таван настай охины дунд чөмөг хугарчээ

Өчигдөр /2022.03.29/ өглөө 08:30 цагийн орчимд Ховд аймгийн Жаргалант сумын тавдугаар цэцэрлэгийн цонхоор 5 настай охин А унаж бэртжээ.

Тодруулбал, эл өдрийн 12:20 цагт аймгийн цагдаагийн газарт “Цэцэрлэгийн хоёр давхрын цонхоор хүүхэд үсэрчихлээ” гэдэг дуудлагыг өгсөн байна. Энэ тухай цагдаагийн байгууллагаас тодруулахад:

“Хүүхдийг эмнэлгийн байгууллагад хүргэж, аймгийн цагдаагийн газарт хэргийг шалгаж эхэлсэн” гэв. Эх сурвалжийн мэдээлж буйгаар охины дунд чөмөг хугарч, тархиндаа гэмтэл авсан бөгөөд биеийн байдал тогтворжсон байна.

О.ЦОЛМОН

Similar Posts

0 0 Санал
Үнэлгээ
Бүртгүүлэх
Мэдэгдэх
guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments