“Хүүхэд ордоггүй өрөөний цонхоор унасан болохоор багш нь анзаараагүй байсан”

Өчигдөр /2022.03.29/ Ховд аймгийн Улсын тэргүүний Жаргалант сумын 5 дугаар цэцэрлэгийн хоёр давхрын цонхоор бага насны хүүхэд унаж бэртсэн хэрэг тус аймгийн Цагдаагийн хэлтэст бүртгэгдсэн юм. Энэ асуудалд тус цэцэрлэгийн эрхлэгч Ц.Цэцэгжаргалаас хүүхэд яагаад унасан шалтгааныг хэвлэл мэдээллийнхэн тодруулга авчээ.

Тэрээр, цэцэрлэгийн хоёр багш ангидаа агааржуулалт хийхээр ор хөнжил хураадаг тусдаа өрөөний цонхыг онгойлгоод, хаалгыг нь хаалгүй үлдээсэн байсан. Энэ хариуцлагагүй үйлдлээс болж хоёр давхрын цонхоор 4 настай хүүхэд унаж бэртсэн хэрэг гарлаа. Манай цэцэрлэгийг хамт олны хувьд энэ явдал хүнд туссан. Бид бүхэн бүгдээрээ үр хүүхдийнхээ сайн сайхны төлөө ажилладаг хүмүүс болохоор хэзээ ч хэн нэгний үр хүүхэд бэртээсэй гэж хүсэхгүй.

Хүүхэд ордоггүй тусдаа ор хөнжил хураадаг өрөөний цонхоор унасан болохоор багш нь анзаараагүй байсан. Цэцэрлэгийн гадна явж байсан “хүүхэд уначихлаа” гэж хашхирах дуугаар нэг давхрын ангийн багш цонхоор хараад мэдсэн. Тэгээд ангийн багштай нь хамт эмнэлгийн яаралтай тусламжийн 103 дугаарт дуудлага өгсөн ч ирэхгүй удсан болохоор бид өөрсдөө эмнэлэгт хүргэж өгсөн. Анхан шатны тусламжийг яаралтай авсан болохоор хүүхдийн биеийн байдал харьцангуй сайн байгаа гэсэн.

Энэ асуудал бол 100 хувь миний буруутай үйлдэл. Би багш нартаа аюулгүйн ажиллагаан зааварчилга өгч, байнга хараа хяналт тавих ёстой хүн болохоор хариуцлагаа өөрийн биеэр хүлээнэ. Хамгийн гол нь хүүхдийн эрүүл мэндэд санаа зовж байна” гэжээ.

Эх сурвалж : Khovd.mn

Т.ТҮШИГ

Similar Posts

One Comment

  1. АН эрлийзүүдээр дүүрч.Хужаа Эрдэнэбат төрөөс төрсөн тэрбумтан хулгайчийг өршөөх нь буруу

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *