| |

Жүжигчин Брюс Уиллис афази өвчний улмаас урлагийн замналаа өндөрлүүлэхээр болжээ

Холливүүдийн од Брюс Уиллис тархины өвчний улмаас бусадтай харилцах чадваргүй болсон тул урлагийн замналаа өндөрлүүлж байгааг гэр бүлийнхэн нь өчигдөр мэдээлжээ.

“Эрүүл мэндийн зарим асуудалтай байсан Брюст саяхан афази өвчний онош тогтоогдлоо. Энэ нь түүний сэтгэн бодох чадварт нөлөөлж байгаа. Үүний улмаас тэр урлагийн замналаа орхихоос өөр аргагүй боллоо” гэж гэр бүлийнхэн нь Инстаграм сүлжээгээр мэдэгджээ.

“Энэ бол манай гэр бүлийн хувьд хүнд хэцүү цаг үе болж бөгөөд та бүхний үзүүлж буй хайр хүндлэл, дэмжлэгт маш их талархаж байна” гэж уг мэдэгдэлд өгүүлжээ.

Анагаах ухааны эх сурвалжуудын мэдээлснээр тархинд цус харвасан тохиолдолд, эсвэл толгойн гэмтлээс үүдэлтэйгээр афази өвчин илэрдэг байна. Ингэснээр тухайн өвчтөн ярих, ойлгох чадвараа алдаж,  амаар болон бичгээр харилцах боломгүй болдог гэнэ.

 

Эх сурвалж: AFP

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *