70 настай эрэгтэй 9 давхрын цонхоор унаж амиа алджээ
Өчигдөр орой 12 цагийн орчимд Баянгол дүүргийн 12 дугаар хороо, Бичил хорооллын 9 давхар орон сууцны дээвэр дээрээс хүн унасан гэх дуудлага Онцгой байдлын албанд ирүүлсэн байна.
Дуудлагын дагуу Нийслэлийн аврах ангийн алба хаагчдыг очиход тус байрны оршин суугч 70 настай эрэгтэй Э нь цонхоор унаж нас барсан байдалтай байжээ. Хэргийг тус дүүргийн цагдаагийн 1 дүгээр хэлтсийн мөрдөгчид шалган ажиллаж байгаа аж.
А.ЭНХЖИН