“Crash Landing On You” киноны дурлалт хосуудын хурим өнөөдөр болно

Өнгөрөгч арван нэгдүгээр сард “Crash Landing On You” киноны дурлалт хосууд болох Солонгосын алдартай жүжигчин Хён Бин, Сон Ё Жин нар гурав дугаар сард хурим хийхээ мэдэгдсэн.

Тэгвэл тэдний хурим өнөөдөр /2022.03.31/ болох аж. Хуримын ёслолоо ойр дотнын хүмүүсийнхээ хүрээнд хийхээр тогтсон бөгөөд Солонгосын цагаар 11 цагаас Сөүлийн хамгийн алдартай хуримын байшинд тооцогддог “Aston House”-д болох юм. Энэ газар нь Ача уулын дэргэд тусгай цэцэрлэгт хүрээлэнд, зочид буудлын төв байрнаас зайдуу байдаг тул урилгагүй хүн нэвтрэх боломжгүй гэнэ. Бүр урилга дээрээ зочдод хандан хуримын үеийн нууцыг чандлан хадгалахын сануулжээ.

О.НОМИН

Similar Posts

0 0 Санал
Үнэлгээ
Бүртгүүлэх
Мэдэгдэх
guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments