“The Wanted” хамтлагийн гишүүн Том Паркер тархины хорт хавдраар нас баржээ

The Wanted” хамтлагийн дуучин Том Паркер хүнд тархины хорт хавдартай хоёр жил тэмцсэний эцэст 33 насандаа амьсгал хураасныг тус хамтлагийн гишүүд мэдэгджээ. Тэрбээр 2020 оны аравдугаар сард хагалгаа хийх боломжгүй хорт хавдраар өвчилснөө шүтэн бишрэгчиддээ мэдэгдсэн юм.

Түүний гэргий Келси Хардвик “Бидний сэтгэл зүрх эмтэрч байна. Томын гайхалтай инээмсэглэлгүйгээр амьдралыг төсөөлөхийн аргагүй. Бидэнд дэмжлэг үзүүлж байсан бүх хүмүүст баярлалаа. Тэр эцсээ хүртэл тэмцсэн Том, би чамаар үргэлж бахархаж явах болно хэмээжээ.

The Wanted” хамтлаг нь 2009 онд байгуулагдаж Их Британийн чартуудад “Glad You Came, “All Time Low” нэртэй уран бүтээлүүд нь нэгдүгээрт жагссан. Мөн “Chasing The Sun, “Heart Vacancy” ,“Lightning” гэх мэт найман дуу чартын эхний аравт бичигдэж байсан юм. Монголчууд бид The Wanted” хамтлагийг “Glad You Came” дуугаар нь сайн мэдэх билээ.

Эх сурвалж: BBC

Б.БУЯНДОРЖ

Similar Posts

0 0 Санал
Үнэлгээ
Бүртгүүлэх
Мэдэгдэх
guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments