Идэвхтэн байгаль хамгаалагчийн эрх үнэмлэх олгож эхэллээ
Аялал жуулчлалын бааз, амралтын газрын идэвхтэн байгаль хамгаалагчийн шаардлага хангасан ажилтантай гэрээ байгуулж, идэвхтэн байгаль хамгаалагчийн үнэмлэх олгох ажлыг эхлүүллээ.
Байгаль орчин аялал жуулчлалын сайдын 03 дугаар сарын 11-ний өдрийн 01/1268 албан бичгийн дагуу Тусгай хамгаалалттай газар нутгийн зөвшөөрөгдсөн бүсэд аялал жуулчлалын зориулалтаар газар ашиглах эрх авсан, зориулалтын дагуу тогтмол үйл ажиллагаа явуулж буй жуулчны бааз, амралтын газрын идэвхтэн байгаль хамгаалагчийн шаардлага хангасан ажилтантай Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2015 оны А-110 дугаар тушаалын нэгдүгээр хавсралтаар баталсан “Идэвхтэн байгаль хамгаалагч ажиллуулах ажлын үр дүнгээр урамшуулах тухай журам”-ын 2.1, 3.2, 3.4 дэх хэсэгт заасны дагуу улсын тусгай хамгаалалттай бүс нутгийн хамгаалалтын захиргаадад нийт 77 иргэнтэй гэрээ байгуулж, идэвхтэн байгаль хамгаалагчийн үнэмлэх олгоод байна.