С.БЯМБАЦОГТ: Улаанбаатараас холдох тусмаа зардал нь өндөр, орлого нь бага байна

Өнөөдөр УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Монгол Улсыг 2021-2025 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэлийн тухайн жилийн гүйцэтгэлийн явц болон Монгол Улсын Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн 2021 оны хэрэгжилтийг хэлэлцлээ.

Энэ үеэр С.Бямбацогт гишүүн алслагдсан баруун бүсийн иргэдээ өмөөрч нэлээд чанга дуугарав.

Тэрээр -Өнөөдөр ард иргэдийн амьдрал хүнд байна. Орлого багатай зардал өндөртэй болж байгаа. Ялангуяа тэр алслагдсан бүс нутагт, баруун таван аймагт, Увс, Ховд, Баян-Өлгий, Завхан, Говь-Алтайд  Улаанбаатараас холдох тусмаа зардал нь өндөр, орлого нь бага болдог юм. Нэг литр бензин УБ-т 3000 төгрөг бол тэнд 3500 төгрөг , 2500 төгрөг бол тэнд 3000 төгрөг, 1 кг элсэн чихэр, 1 кг будаа, 1 кг гурил бас 500 төгрөгний илүү үнэтэй байгаа. Эрчим хүч нь бас өндөр үнэтэй. Тээврийн зардал өндөр өртөгтэй. Барилгын материал, цемент нь бас 2 дахин илүү үнэтэй. Улаанбаатарт 200 мянган төгрөг бол Ховдод 400 мянган төгрөг. Өнөөдөр Улаанбаатарт тонн цемент 270 мянган төгрөг болсон байна, тэнд 500 мянга болсон байгаа. Орлого багатай, зардал өндөртэй, амьжиргааных нь чанар муу байдаг юмаа. Үүнийг шийдэх нь төр засгийн үүрэг. Үүнийг шийдэх гэж үе үеийн УИХ, ЗГ анхаарч ажиллаж ирсэн. МАН-ын 2016 оны, 2020 оны сонгуулийн Мөрийн хөтөлбөрүүдэд энэ асуудал орсон. МУ-ын Үндсэн хуульд МУ-ын иргэн эрүүл аюулгүй орчинд амьдрах эрхтэй, тэр орчинг бүрдүүлэх нь төрийн үүрэг. Хүн болгон өссөн төрсөн нутагтаа сайхан амьдрах ёстой. Үүнийг л бүрдүүлэх гэж бид анхаарч байгаа” гэсэн юм.

Г.ОЮУНТУЯА

Similar Posts

2 Comments

  1. uneheer mundag hun shuu busiin hugjiliin talaar gantsarhnaa duugarch baigaad bayrlalaa

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *