В.Путин: Орос банканд данс нээлгэхгүй бол байгалийн хий нийлүүлэхгүй

ОХУ нөхөрсөг бус улсуудын жагсаалтад багтсан орнууд байгалийн хийн төлбөрийг рублиэр хийхгүй бол нийлүүлэлтээ зогсооно хэмээн сүрдүүлжээ. Тус улсын Ерөнхийлөгч Владимир Путин байгалийн хий худалдан авагчид баасан гарагаас эхлэн Оросын банкнуудад рублийн данс нээлгэх ёстой гэсэн тогтоолд гарын үсэг зурсан байна.

Тэрбээр уг тогтоолд гарын үсэг зурахдаа “Үнэгүй зүйл гэж байдаггүй, бид хандивын аян ч зохион байгуулахгүй. Рублиэр төлөхгүй бол гэрээнүүдийг цуцална” хэмээжээ. Байгалийн хийн төлбөрийг рублиэр хийх ОХУ-ын шаардлагыг Барууны засгийн газар болон компаниуд эсэргүүцэж байгаагаа илэрхийлсэн. Европын Холбоо байгалийн хийн 40%, газрын тосны 30%-ийг Оросоос авдаг бөгөөд өдөрт 400 сая еврогийн төлбөр төлдөг аж.

Эх сурвалж: BBC

Б.БУЯНДОРЖ

Similar Posts

0 0 Санал
Үнэлгээ
Бүртгүүлэх
Мэдэгдэх
guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments