Онцгой албан татварын 5 хувийг Архидан согтуурахтай тэмцэх санд төвлөрүүлж, согтуурах донтой этгээдийг эмчилнэ
Согтууруулах ундааны эргэлтэд хяналт тавих, архидан согтуурахтай тэмцэх тухай хуулийн төсөлтэй холбогдуулан Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар холбогдох албаны хүмүүс согтууруулах ундаа үйлдвэрлэгч, импортлогч нарын төлөөлөлтэй уулзаж, Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигтай хуулийн төслийг хэрхэн уялдуулах талаар санал солилцсон байна.
Энэ үеэр согтууруулах ундаа үйлдвэрлэгч, импортлогчдод татвар нэмэхгүйгээр онцгой албан татварын таван хувийг Архидан согтуурахтай тэмцэх, урьдчилан сэргийлэх үйл ажиллагааг дэмжих санд төвлөрүүлнэ.
Мөн тус хөрөнгөөр согтуурах донтой этгээдийг эмчлэх, тусламж үйлчилгээ үзүүлэх, согтуугаар үйлдэгдэх гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, нийгэмд архины хор уршгийн таниулах соён гэгээрүүлэхэд зарцуулах асуудлыг Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигийн төсөлд тусгуулах саналыг танилцуулжээ.
Т.ТҮШИГ