Гадаадын тагнуул хэмээн баривчлагдсан сэтгүүлч Ч.Мөнхбаярыг өнөөдөр шүүнэ
БНХАУ-ын тагнуул хэмээн өнгөрсөн хоёрдугаар сарын 17-нд баривчлагдсан сэтгүүлч Ч.Мөнхбаярын гэм буруутай эсэхийг шүүх хурал өнөөдөр буюу дөрөвдүгээр сарын 1-ний өдөр болно.
Түүнд Эрүүгийн хуулийн 19.4 буюу гадаадын тагнуулын алба, байгууллага, иргэнтэй хууль бусаар хамтран ажиллах зүйл ангиар 8-15 жилийн ял төлөвлөж буй.
Б.ЖАРГАЛ