БНСУ-д ажиллах хүсэлтэй иргэдийг энэ сарын 25-28-ны өдрүүдэд бүртгэнэ

БНСУ-д хөдөлмөрийн гэрээгээр ажиллах хүсэлтэй монгол иргэдийг удахгүй бүртгэж эхэлнэ. Тухайлбал, тус улсад ажиллаж, амьдрах хүсэлтэй монгол иргэдийг дөрөвдүгээр сарын 25-28-ны өдрүүд бүртгэх аж.

Бүртгүүлэх хүсэлтэй иргэдээс солонгос хэлний мэдлэг шаардах бөгөөд нэмэлтээр эрүүл мэндийн суурь нөхцөл шаардах байна.

Тухайлбал, өнгө ялгах чадвар, нурууны диск, гар сарвууны бүрэн байдал зэргийг шалгахаас гадна ур чадварын, ажил үүргийн чадваруудыг үнэлнэ.

Б.ОРГИЛ

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *