| |

Инээдмийн баярын үүсэл юу вэ

Жил бүрийн дөрөвдүгээр сарын нэгэнд дэлхийн олон улсууд Инээдмийн баярыг тэмдэглэдэг. Тэгвэл энэхүү баярын гарал үүсэл яг юу вэ. Одоогийн байдлаар тус баярын гарал үүслийг бүрэн тогтоогоогүй байгаа ч зарим түүхчид 1582 оноос хойш Инээдмийн баярыг тэмдэглэж эхэлсэн хэмээн таамаглаж буй.

1563 онд Трентийн зөвлөл шийдсэний дагуу Франц улс 1582 оноос эхлэн Юлийн тооллыг халж Грегорийн тоололд шилжсэн. Юлийн тооллоор шинэ жил дөрөвдүгээр сарын нэгний өдөр тохиодог байжээ. Иймд Грегорийн тоолол руу шилжсэн гэдгийг мэдээгүй эсвэл шинэ жил нэгдүгээр сарын нэгэнд эхэлдэг болсныг анзаараагүй хүмүүс гуравдугаар сарын сүүлчээс дөрөвдүгээр сарын нэгэн хүртэл баяр тэмдэглэж байсан нь ийнхүү Инээдмийн баяр болсон хэмээн түүхчид таамаглаж байгаа аж.

Эх сурвалж: History

Б.БУЯНДОРЖ

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *