Орхон сумын Засаг дарга бусдын гарт амиа алдсан байж болзошгүй

Булган аймгийн Орхон сумын Засаг дарга иргэн Б  бусдын гарт амиа алдсан байж болзошгүй хэрэг энэ сарын 4-ний өдөр гарчээ. Засаг дарга Б-ийн цогцосыг тухайн өдрийн  үүрийн 06.00 цагийн орчим олсон байна.

Энэ талаар ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн төвийн ахлах мэргэжилтэн н.Эрдэнэхишиг  “Талийгаач иргэн Б нь 43 настай. Урьдчилсан байдлаар  архи согтууруулсан ундаа хэрэглэсэн байж болзошгүй гэсэн дүгнэлт гарсан.

Одоогийн байдлаар хэрэг мөрдөн байцаалт, шалгалтын үйл явц үргэлжилж байна.  Энэ хэрэгтэй холбогдуулж ЦЕГ-ын тусгай субъектийн үйлдсэн гэмт хэрэг мөрдөн шалгах хэлтэстэй хамтран шалгаж байна. Мөн тухайн сумын дэлгүүр ажиллуулагч, иргэн Б-г шалгаж байна” гэх мэдээлэл өглөө.

ivoice.mn 

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *