УИХ-ын гишүүн ёс зүйн хариуцлага алдсан бол дараах арга хэмжээг авна

УИХ-ын гишүүний ёс зүйн дүрмийг шинэчлэн батлах тухай УИХ-ын тогтоолын танилцуулга, инфографикийн хамт хүргэж байна. УИХ-аас 2019 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр баталсан Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуульд нийцүүлэн Монгол Улсын Их Хурлын тухай, Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулиудыг баталсан.

УИХ-ын гишүүний ёс зүйн дүрэм нь дээрх хуулиудад нийцүүлэн боловсруулагдсан ба дүрмийн зорилго нь Улсын Их Хурлын гишүүн өргөсөн тангарагаа сахин биелүүлэхэд нь туслахад чиглэгдэнэ.

УИХ-ын гишүүний ёс зүйн дүрэмд УИХ-ын тухай хуульд заасан гишүүний бүрэн эрх, гишүүний бүрэн эрхийн баталгаа, гишүүн хавсран гүйцэтгэж болох ажил, албан тушаал, гишүүнд хориглох үйл ажиллагаа, УИХ-ын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд заасан хуралдааны дэгтэй холбоотой зохицуулалт, хуралдааны дэг зөрчсөн гишүүнд хүлээлгэх хариуцлага зэрэг гишүүний ёс зүйн хэм хэмжээ, шаардлага, хариуцлагын талаар тусгасан.

Мөн УИХ-ын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан Ёс зүй, сахилга хариуцлагын байнгын хорооны эрхлэх асуудлын хүрээний тухайлбал, УИХ-ын гишүүний ёс зүй, сахилга хариуцлагын асуудал, чуулганы хуралдааны дэг сахиулах, хөрөнгө орлогын мэдүүлэг, төсвийн төлөвлөлт, гүйцэтгэлийн хяналт, нэгдсэн хуралдааны ирцийн асуудал, гишүүний ёс зүйн асуудлаар ирүүлсэн иргэдийн өргөдөл, гомдлыг хянан шийдвэрлэх, УИХ-ын гишүүн нь ёс зүйн зөрчил гаргасан тохиолдолд ёс зүйн хариуцлага ногдуулах зэрэг асуудлыг тус тус зохицуулсан байна.

 

 

 

 

 

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *