Хавдрын эмнэлэг гишүүн асан И.Билэгтийн зээлийг төлөхгүй гэдгээ мэдэгдлээ
Хавдар Судлалын Үндэсний төвийн захирал Н.Эрдэнэхүү УИХ-ын гишүүн асан М.Билэгтийн “Ачлал трейд” компани ХСҮТ-ийн дэргэд 11 мянган метр квадрат талбай бүхий Хавдрын эмнэлгийг барихдаа Хөгжлийн банкнаас зээл авсан тухай мэдээлэл хийв.
Тэрбээр “УИХ-ын гишүүн асан М.Билэгт “Энвермэд” ХХК-ийн эмнэлгийн байрыг зарах талаар ярьж байснаасаа буцаж түрээслэх асуудлыг ярьж эхэлсэн байдаг. Тендер явуулахдаа хагалгааны өрөөтэй байх шаардлагыг тавьсан боловч хагалгааны өрөө байгаагүй. Иймээс гэрээ зогссон. М.Билэгт гишүүн хагалгааны өрөөг өөрсдийн мөнгөөр хийгээд буцаагаад түрээслэх санал тавьсан. Тус санал боломжгүй тул ХСҮТ дотроо хагалгааны өрөөг хийсэн. Бид ямар нэгэн гэрээнд гарын үсэг зураагүй. Гэтэл үүнээс болж өөрийгөө хохирсон гээд М.Билэгт Арбитрын шүүхэд биднийг өгсөн. Харин одоо Хөгжлийн банктай холбоотой асуудал яригдаад ирэхээр манай эмнэлгийг гуравдагч этгээдээр татсан. М.Билэгтийн компанийн Хөгжлийн банкны зээлийг Хавдрын эмнэлэг төлөхгүй” гэжээ.
Б.ЖАРГАЛ