СУДАЛГАА: Монгол Улс архины хамаарлын өсөлтөөр дэлхийд тэргүүлж байна
Одоогоос 30 жилийн өмнө буюу 1990 онд Монгол Улсын хүн амын 2.36 хувь нь архинаас хамааралтай буюу архинд донтох эмгэгтэй гэсэн судалгаа гарч байжээ.
Шинжлэх ухаан, статистикийн мэдээллийн сайт болох “Our World in Data” сайтад нийтлэгдсэн доорх судалгаа нь улс орнуудын архины хэрэглээ, донтох эмгэгийн үзүүлэлтүүдийг 1990 он болон 2019 оны хооронд харьцуулсан байна.
Харин 2019 онд энэ тоо 4.44 хувь болж өссөн нь дэлхийн бусад оронтой харьцуулахад хамгийн өндөр хувиар нэмэгдсэн үзүүлэлт аж.
Монгол Улсын хувьд сүүлийн 29 жилийн хугацаанд 88 хувийн харьцангуй өсөлттэй гарсан бол хоёрт орсон Англид 53 хувь байгаа юм.
Тодруулбал, Англи 1990 онд хүн амын 2.17 хувь нь архинаас хамааралтай байснаас 2019 онд 3.33 хувь болж нэмэгдсэн үзүүлэлттэй байна.
Эх сурвалж: ourworldindata.org
Manaid bas neg arhichin bna