|

Жим Кэрри жүжигчний замналаа дуусгана

Алдарт Жим Кэрригийн бүтээх сүүлийн дүр “Sonic the Hedgehog 2 киноны Роботник байж магадгүй болжээ. Тэрбээр “Access Hollywood шоунд ярилцлага өгөхдөө тус кинонд дүр бүтээснийхээ дараа жүжигчний замналаа дуусгах талаар ярьсан байна.

Кэрри хэлэхдээ “Би дахиж дүр бүтээхгүй. Тийм ээ, ер нь бол нухацтай бодож үзсэн. Гэхдээ сахиусан тэнгэрүүд надад алтаар бичсэн скрипт өгөөд хүмүүс энэ киног заавал үзэх ёстой гэж хэлбэл, магадгүй үргэлжлүүлж жүжиглэнэ. Гэхдээ одоо би амрахаар шийдсэн гэжээ.

Тэрбээр нэмж хэлэхдээ “Би чимээгүй амьдралд дуртай. Зотон даавуу дээр зураг зурах их дуртай. Одоо болсон, хангалттай ихийг хийж бүтээсэн” хэмээсэн юм. “Sonic the Hedgehog 2” кино ирэх долоо хоногийн баасан гарагт дэлгэцнээ нээлтээ хийх товтой байгаа аж.

Эх сурвалж: Variety

Б.БУЯНДОРЖ

Similar Posts

0 0 Санал
Үнэлгээ
Бүртгүүлэх
Мэдэгдэх
guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments