Амьтны хүрээлэнгээс зугтсан фламингог 17 жилийн дараа олжээ

АНУ-ын Канзас мужийн Седгвик амьтны хүрээлэнгээс 2005 онд хоёр фламинго зугтжээ. Тэдний хөлд № 492, № 347 гэсэн тууз зүйсэн ч одоог хүртэл олдоогүй байсан юм. Тэгвэл “Associated Press” агентлагт мэдээлснээр Техас мужид оршин суудаг загасчин Дэвид Форман зугтсан фламингонуудын нэгийг олсон байна.

No description available.

 

Тэрбээр ярилцлага өгөхдөө “Би нүдэндээ итгэгээгүй. Техаст ямар ч зэрлэг фламинго байхгүй дээ гэж бодсон ч яахын аргагүй фламинго байсан” гэжээ. Форман фламингоны бичлэгийг аваад Техас мужийн эргийн загас агнуурын хэлтэс рүү явуулсан байна.

Тус хэлтэс бичлэгийг хүлээн аваад 17 жилийн өмнө амьтны хүрээлэнгээс алдагдсан “Pink Floyd” хочтой фламинго болохыг баталжээ. “New York Times”-д мэдээлснээр “Pink Floyd”-ийг 2000 онд Танзани улсаас барьж 2003 онд Канзас мужид авчирсан аж.

Эх сурвалж: All that interesting

Б.БУЯНДОРЖ

Similar Posts

0 0 Санал
Үнэлгээ
Бүртгүүлэх
Мэдэгдэх
guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments