Украины эдийн засаг 2022 онд 40 хувиар буурч магадгүй
Хоёрдугаар сарын 24-ны өдөр ОХУ “цэргийн тусгай үйл ажиллагаа” эхлүүлж буйгаа мэдэгдэн Украин руу цэргээ оруулсан билээ. Энэхүү дайны улмаас Украины эдийн засаг энэ жилийн эхний хагаст 16 хувиар ширгэсэн байна. Тус улсын эдийн засгийн яам бямба гарагт (2022.04.02) мэдэгдэл хийхдээ ОХУ-ын эзлэн түрэмгийлсэн үйлдлийн улмаас 2022 онд Украины эдийн засаг 40 хувиар буурч магадгүй гэжээ.
НҮБ-ийн Хүний эрхийн дээд комиссарын газар мэдээлснээр тус дайны улмаас 1276 энгийн иргэн нас барсан байна. Өнгөрсөн мягмар гарагт (2022.03.29) ОХУ-ын Батлан хамгаалахын дэд сайд Александр Фомин “Киев, Чернигов бүсэд цэрийн үйл ажиллагаагаа их хэмжээгээр багасгах шийдвэр гаргасан” хэмээсэн. Үүнээс нэг өдрийн дараа буюу лхагва гарагт (2022.03.30) Чернигов бүсийн захирагч дайралт намдаагүй талаар мэдэгдсэн. Тэгвэл бямба гарагт (2022.04.02) Володимир Зеленський Украины хойд хэсгээс ОХУ цэргээ удаанаар татаж байгаа хэмээсэн байна
Эх сурвалж: Reuters
Б.БУЯНДОРЖ