Роскосмос барууны орнуудтай хамтарч ажиллахаа зогсоох болжээ
Барууны орнууд хэрэгжүүлж буй хоригоо цуцлах хүртэл Олон улсын сансрын станц дээр хамтарч ажиллахгүй гэдгээ ОХУ мэдэгджээ.
Роскосмосын захирал бямба гарагт /2022.04.02/ “Эдгээр хоригуудын зорилго бол ОХУ-ын эдийн засгийг мөхөөж, бидний ард иргэдийг цөхрүүлж, өлсгөлөнд унагааж эх орныг минь сөхрүүлэх. Гэвч тэдний зорилго биелэхгүй. Иймд би Олон улсын сансрын станц дээр хамтран ажиллагч орнууд хууль бус хоригуудаа болзолгүй, бүрэн зогсоосон тохиолдолд хэвийн харилцаагаа үргэлжлүүлнэ” гэсэн байна.
АНУ болон ОХУ хоёрын харилцаа цаг ирэх тутам муудаж байгаа ч хоёр улсын сансрын нисгэгч нар өнгөрсөн лхагва гарагт (2022.03.30) союз хөлгөөр Казахстан улсад газардсан билээ. Өнгөрсөн сард Европын сансрын агентлаг Ангараг гарагт амьдрал байсан эсэхийг судлах “ExoMars” хөтөлбөр дээр Роскосмос агентлагтай хамтран ажиллахаа зогсоож буйгаа мэдэгдсэн.
Эх сурвалж: The Guardian
Б.БУЯНДОРЖ