GRAMMY 2022: Adele нэг ч төрөлд нэр дэвшээгүй

Алдарт дуучин Adele 2022 оны Грэммигийн шагнал гардуулах ёслолын нэг ч төрөлд нэр дэвшээгүй аж. Тэрбээр 2021 онд “Easy On Me” нэртэй уран бүтээлээ гарган, шинэ цомог цацсан хэдий ч нэр дэвшээгүй юм. Учир нь гэвэл түүний гаргасан уран бүтээлүүд бүгд 2021 оны есдүгээр сарын 30-ны өдрөөс хойш гарсан тул шагналд нэр дэвших боломжгүй гэнэ.

Тус шагнал гардуулах ёслолд нэр дэвшихийн нэг шаардлага нь заавал есдүгээр сарын 30-наас өмнө уран бүтээлээ цацсан байх аж. Үүнтэй ижлээр цагтаа амжаагүйн улмаас Ed Sheeran “=”, Megan Thee Stallion “Something Thee Hotties”, Summer Walker “Still over it” гэх мэт цомгууд нэр дэвшиж чадаагүй байна.

Эх сурвалж: LA Times

Б.БУЯНДОРЖ

Similar Posts

0 0 Санал
Үнэлгээ
Бүртгүүлэх
Мэдэгдэх
guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments