Хотын дарга асан Э.Бат-Үүлийн гомдлыг өнөөдөр хэлэлцэнэ
Хотын дарга асан Э.Бат-Үүлийн гомдлыг өнөөдөр /2022.04.04/ хэлэлцэнэ.
Тодруулбал, анхан шатны шүүхээс түүнд оноосон 4 жилийн хорих ялыг тэрбээр эсэргүүцэж, Нийслэлийн шүүхэд гомдол гаргаад байсан юм. Уг гомдлыг өнөөдөр Нийслэлийн давж заалдах шатны шүүхэд хэлэлцэнэ.
Хэргийн талаар эргэн сануулбал, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Э.Бат-Үүл эрх мэдлээ урвуулан ТОСК-ын гүйцэтгэх захирал А.Гантулгыг удаа дараа дарамталж, Хөгжлийн банкнаас орон сууц барих зориулалтаар олгосон зээлийн хөрөнгөөс есөн тэрбум төгрөгийг “Бэрэн групп” рүү шилжүүлэх шийдвэр гаргуулсан гэх үндэслэлээр шалгаж эхэлсэн юм.
Улмаар тус групп нь Э.Бат-Үүлийн хүү Б.Чулуудайн эзэмшдэг “Гранд лайн” ХХК-ийг 5.5 тэрбум төгрөгөөр худалдан авч улсын төсөвт их хэмжээний хохирол учруулсан гэж хуулийн байгууллага үзжээ.
А.ЭНХЖИН