|

Ченжүүд валютын хомсдолыг ашиглан Монголбанкнаас зарласан ханшнаас хэт өндөр үнээр арилжаа хийж байна

ОХУ болон Украины хооронд үүссэн нөхцөл байдлаас хамааран Монгол Улсын арилжааны банкнууд дотоод болон гадаад гүйлгээ, валютын худалдан авалтад хязгаар тогтоосон. Үүнийг Mонгол Улс руу орж ирэх гадаад валютын урсгал багассантай холбон тайлбарлаж байгаа аж.

 

Өнөөдрийн байдлаар найман шарга буюу валют арилжааны хар зах дээр ам.доллар зарах нь 3230 төгрөг, авах нь 3180 төгрөгийн ханштай байна. Мөн валютын ченжүүдийн тухайд хомсдолыг ашиглан Монголбанкны зарласан ханшнаас хэт өндөр үнээр ам.долларын арилжаа хийж байгаад хяналт тавьж, зохицуулалт хийх хэрэгтэй. Учир нь ам.долларын хомсдол үүсч, ханш өссөнөөр дагаад өргөн хэрэглээний барааны үнэ нэмэгдэх аюултай гэж иргэд бухимдаж байна.

А.ЭНХЖИН

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *