“Таван толгой” ХК ноогдол ашиг тараахаар боллоо

Дараах нэр бүхий хувьцаат компаниуд хувьцаа эзэмшигчдэдээ ноогдол ашиг тараахаа зарласан байна.

“ТАВАН ТОЛГОЙ” ХК НИЙТ 189 ТЭРБУМ ТӨГРӨГИЙН НОГДОЛ АШИГ ТАРААХААР БОЛЛОО

“Таван толгой” ХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн энэ сарын 04-ний өдрийн тогтоолоор 2020 оны цэвэр ашгаас нэгж хувьцаанд 357 төгрөг буюу нийт 18.8 тэрбум төгрөгийг хувьцаа эзэмшигчдэд ногдол ашиг болгон тараахаар боллоо.

Энэхүү ногдол ашиг авах эрхтэй хувьцаа эзэмшигчдийн нэрсийн жагсаалтыг хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурлын бүртгэлийн өдрөөр тогтооно. Ирэх сарын 21-ний өдрөөс эхлэн “ҮЦТХТ” ТӨХХК-иар дамжуулан хувьцаа эзэмшигчдийн дансанд байршуулахаар шийдвэрлэв.

“ТАЛЫН ГАЛ” ХК НОГДОЛ АШИГ ТАРААХ БОЛЛОО

“Талын гал” ХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн энэ сарын 18-ны өдрийн №01 тоот тогтоолоор 2020 оны цэвэр ашгаас нэгж хувьцаанд 50 төгрөг буюу нийт 34.7 сая төгрөгийг хувьцаа эзэмшигчдэд ногдол ашиг болгон тараахаар боллоо.

Энэхүү ногдол ашиг авах эрхтэй хувьцаа эзэмшигчдийн нэрсийн жагсаалтыг хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурлын бүртгэлийн өдрөөр тогтооно. Долдугаар сарын 01-ний өдрийн дотор “ҮЦТХТ” ТӨХХК-иар дамжуулан хувьцаа эзэмшигчдийн дансанд байршуулахаар шийдвэрлэв.

“СҮҮ” ХК НОГДОЛ АШИГ ТАРААХААР БОЛЛОО

“Сүү” ХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөл 2020 оны цэвэр ашгаас нэгж хувьцаанд 7.36 төгрөг буюу нийт 2.5 тэрбум төгрөгийг хувьцаа эзэмшигчдэдээ ногдол ашиг болгон тараахаар боллоо.

Энэхүү ногдол ашиг авах эрхтэй хувьцаа эзэмшигчдийн нэрсийн жагсаалтыг хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурлын бүртгэлийн өдрөөр тогтооно. Ирэх тавдугаар сарын 01-ний өдрөөс эхлэн арван хоёрдугаар сарын 31-ний өдрийн дотор “ҮЦТХТ” ТӨХХК-иар дамжуулан хувьцаа эзэмшигчдийн дансанд байршуулахаар шийдвэрлэв.

ДАРХАН СЭЛЭНГИЙН ЦАХИЛГААН ТҮГЭЭХ СҮЛЖЭЭ” ХК НОГДОЛ АШИГ ТАРААХААР БОЛЛОО

“Дархан Сэлэнгийн Цахилгаан түгээх сүлжээ” ХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөл 2020 оны цэвэр ашгаас нэгж хувьцаанд 155.89 төгрөг буюу нийт 1.6 тэрбум төгрөгний ногдол ашиг тараахаар боллоо.

Энэхүү ногдол ашиг авах эрхтэй хувьцаа эзэмшигчдийн нэрсийн жагсаалт гаргах бүртгэлийн өдрийг 2021 оны 4-р сарын 15-ны өдрөөр тогтоосон бөгөөд 2021 оны 10-р сарын 11-ны өдөр “ҮЦТХТ” ТӨХХК-иар дамжуулан хувьцаа эзэмшигчдийн дансанд байршуулахаар шийдвэрлэв.

 

“ЭРДЭНЭТ СУВАРГА” ХК НОГДОЛ АШИГ ТАРААХААР БОЛЛОО

“Эрдэнэт суварга” ХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн 2021 оны 2-р сарын 19-ний өдрийн №21/01 тоот тогтоолоор 2020 оны цэвэр ашгаас нэгж хувьцаанд 5 төгрөг буюу нийт 780,270 төгрөгийг хувьцаа эзэмшигчиддээ ногдол ашиг болгон тараахаар боллоо.

Энэхүү ногдол ашиг авах эрхтэй хувьцаа эзэмшигчдийн нэрсийн жагсаалтыг хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурлын бүртгэлийн өдрөөр тогтоох бөгөөд 2021 оны 06-р сарын 30-ны өдрийн дотор “ҮЦТХТ” ТӨХХК-иар дамжуулан хувьцаа эзэмшигчдийн дансанд байршуулахаар шийдвэрлэв.

 

“ИНВЕСКОР ББСБ” ХК НОГДОЛ АШИГ ТАРААНА

“Инвескор ББСБ” ХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн 2021 оны 2-р сарын 19-ны өдрийн № А/04-Т тоот тогтоолоор 2020 оны цэвэр ашгаас нэгж хувьцаанд 17.00 төгрөг буюу нийт 1.2 тэрбум төгрөгийг хувьцаа эзэмшигчиддээ ногдол ашиг болгон тараахаар шийдвэрлэсэн байна.

Энэхүү ногдол ашиг авах эрхтэй хувьцаа эзэмшигчдийн нэрсийн жагсаалт гаргах бүртгэлийн өдрийг  2021 оны 3-р сарын 23-ны өдөр тогтоосон бөгөөд 2021 оны 4-р сарын 30-ны дотор “ҮЦТХТ” ТӨХХК-ийн дансанд шилжүүлэхээр шийдвэрлэсэн байна.

 

“МАНДАЛ ДААТГАЛ” ХК НОГДОЛ АШИГ ТАРААНА

“Мандал даатгал” ХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн 2021 оны 2-р сарын 18-ны өдрийн №21/001 тоот тогтоолоор 2020 оны цэвэр ашгаас нэгж хувьцаанд 3 төгрөг буюу нийт 1,8 тэрбум төгрөгийг хувьцаа эзэмшигчиддээ ногдол ашиг болгон тараахаар боллоо.

Энэхүү ногдол ашиг авах эрхтэй хувьцаа эзэмшигчдийн нэрсийн жагсаалтыг хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурлын бүртгэлийн өдрөөр тогтоох бөгөөд 2021 оны 06-р сарын 30-ны өдрийн дотор “ҮЦТХТ” ТӨХХК-иар дамжуулан хувьцаа эзэмшигчдийн дансанд байршуулахаар шийдвэрлэв.

“МОНОС ХҮНС” ХК НОГДОЛ АШИГ ТАРААХААР БОЛЛОО

“Монос Хүнс” ХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн 2021 оны 2-р сарын 18-ны өдрийн № 34/02 тоот тогтоолоор 2020 оны цэвэр ашгаас нэгж хувьцаанд 1 төгрөг буюу нийт 408.8 сая төгрөгийг хувьцаа эзэмшигчиддээ ногдол ашиг болгон тараахаар шийдвэрлэсэн бөгөөд энэ нь нийт цэвэр ашгийн 37.4 хувьтай тэнцэж байна.

Энэхүү ногдол ашиг авах эрхтэй хувьцаа эзэмшигчдийн нэрсийн жагсаалтыг 2021 оны хувьцаа эзэмшигчдийн ээлжит хуралд оролцох бүртгэлийн өдрөөр гаргах бөгөөд 2021 оны 4-р сарын 01-ний өдрөөс эхлэн “ҮЦТХТ” ТӨХХК-ийн дансанд шилжүүлэхээр шийдвэрлэсэн байна.

“МОНГОЛ ШУУДАН” ХК НОГДОЛ АШИГ ТАРААХААР БОЛЛОО

“Монгол шуудан” ХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн 2021 оны 2-р сарын 18-ны өдрийн №21/03 тоот тогтоолоор 2020 оны цэвэр ашгаас нэгж хувьцаанд 1.68 төгрөг буюу нийт 167.3 сая төгрөгийг хувьцаа эзэмшигчдэдээ ногдол ашиг болгон тараахаар шийдвэрлэсэн бөгөөд энэ нь нийт цэвэр ашгийн 30 хувьтай тэнцэж байна.

Энэхүү ногдол ашиг авах эрхтэй хувьцаа эзэмшигчдийн нэрсийн жагсаалтыг 2021 оны хувьцаа эзэмшигчдийн ээлжит хуралд оролцох бүртгэлийн өдрөөр гаргах бөгөөд 2021 оны 5р сарын 01-ний өдрөөс эхлэн “ҮЦТХТ” ТӨХХК-ийн дансанд шилжүүлэхээр шийдвэрлэсэн байна.

“ГЕРМЕС ЦЕНТР” ХК НОГДОЛ АШИГ ТАРААХААР БОЛЛОО

“Гермес Центр” ХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн 2021 оны 2-р сарын 17-ны өдрийн №03 тоот тогтоолоор 2020 оны цэвэр ашгаас нэгж хувьцаанд 4.8 төгрөг буюу нийт 377 сая төгрөгийг хувьцаа эзэмшигчиддээ ногдол ашиг болгон тараахаар боллоо.

Энэхүү ногдол ашиг авах эрхтэй хувьцаа эзэмшигчдийн нэрсийн жагсаалт гаргах бүртгэлийн өдрийг  2021 оны 3-р сарын 11-ний өдрөөр тогтоосон бөгөөд 2021 оны 3-р сарын 15-ны өдрөөс эхлэн “ҮЦТХТ” ТӨХХК-ийн дансанд шилжүүлэхээр шийдвэрлэсэн байна.

“ДАРХАН НЭХИЙ” ХК НОГДОЛ АШИГ ТАРААХААР БОЛЛОО

“Дархан нэхий” ХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн 2021 оны 2-р сарын 18-ны өдрийн №02 тоот тогтоолоор 2020 оны цэвэр ашгаас нэгж хувьцаанд 0.227 төгрөг буюу нийт 250 сая төгрөгийг хувьцаа эзэмшигчдэдээ ногдол ашиг болгон тараахаар боллоо.

Энэхүү ногдол ашиг авах эрхтэй хувьцаа эзэмшигчдийн нэрсийн жагсаалтыг хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурлын бүртгэлийн өдрөөр тогтоох бөгөөд 2021 оны 12-р сарын 31-ний өдрийн дотор “ҮЦТХТ” ТӨХХК-иар дамжуулан хувьцаа эзэмшигчдийн дансанд байршуулахаар шийдвэрлэв.

“Э-ТРАНС ЛОЖИСТИКС” ХК НОГДОЛ АШИГ ТАРААХААР БОЛЛОО

“Э-Транс Ложистикс” ХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн 2021 оны 2-р сарын 18-ны өдрийн №01 тоот тогтоолоор 2020 оны цэвэр ашгаас нэгж хувьцаанд 5 төгрөг буюу нийт 231 сая төгрөгийг хувьцаа эзэмшигчдэдээ ногдол ашиг болгон тараахаар шийдвэрлэсэн бөгөөд энэ нь нийт цэвэр ашгийн 85 хувьтай тэнцэж байна.

Энэхүү ногдол ашиг авах эрхтэй хувьцаа эзэмшигчдийн нэрсийн жагсаалтыг 2021 оны хувьцаа эзэмшигчдийн ээлжит хуралд оролцох бүртгэлийн өдрөөр гаргах бөгөөд 2021 оны 7-р сарын 30-ны өдрийн дотор “ҮЦТХТ” ТӨХХК-ийн дансанд шилжүүлэхээр шийдвэрлэсэн байна.

“АДУУНЧУЛУУН” ХК 126 САЯ ТӨГРӨГИЙН НОГДОЛ АШИГ ТАРААНА

“Адуунчулуун” ХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн 2021 оны 2-р сарын 18-ны өдрийн №21/01 тоот тогтоолоор 2020 оны цэвэр ашгаас нэгж хувьцаанд 40 төгрөг буюу нийт 126 сая төгрөгийг хувьцаа эзэмшигчдэдээ ногдол ашиг болгон тараахаар боллоо.

Энэхүү ногдол ашиг авах эрхтэй хувьцаа эзэмшигчдийн нэрсийн жагсаалтыг хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурлын бүртгэлийн өдрөөр тогтоох бөгөөд 2021 оны 6-р сарын 30-ны өдрийн дотор “ҮЦТХТ” ТӨХХК-иар дамжуулан хувьцаа эзэмшигчдийн дансанд байршуулахаар шийдвэрлэв.

“МОНГОЛЫН ЦАХИЛГААН ХОЛБОО” ХК НОГДОЛ АШИГ ТАРААХААР БОЛЛОО

“Монголын цахилгаан холбоо” ХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн 2021 оны 2-р сарын 18-ны өдрийн №01 тоот тогтоолоор 2020 оны цэвэр ашгаас нэгж хувьцаанд 1 төгрөг буюу нийт 25.8 сая төгрөгийг хувьцаа эзэмшигчдэдээ ногдол ашиг болгон тараахаар боллоо.

Энэхүү ногдол ашиг авах эрхтэй хувьцаа эзэмшигчдийн нэрсийн жагсаалтыг хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурлын бүртгэлийн өдрөөр тогтоох бөгөөд 2021 оны 6-р сарын 01-ний өдрөөс эхлэн “ҮЦТХТ” ТӨХХК-иар дамжуулан хувьцаа эзэмшигчдийн дансанд байршуулахаар шийдвэрлэв.

“БАЯНТЭЭГ” ХК НОГДОЛ АШИГ ТАРААХААР БОЛЛОО

“Баянтээг” ХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн 2021 оны 2-р сарын 15-ны өдрийн №05 тоот тогтоолоор 2020 оны цэвэр ашгаас нэгж хувьцаанд 100 төгрөг буюу нийт 25.2 сая төгрөгийг хувьцаа эзэмшигчдэдээ ногдол ашиг болгон тараахаар боллоо.

Энэхүү ногдол ашиг авах эрхтэй хувьцаа эзэмшигчдийн нэрсийн жагсаалтыг хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурлын бүртгэлийн өдрөөр тогтоох бөгөөд 2021 оны 12-р сарын 01-ний өдөр “ҮЦТХТ” ТӨХХК-иар дамжуулан хувьцаа эзэмшигчдийн дансанд байршуулахаар шийдвэрлэв.

“АПУ” ХК 61.2 ТЭРБУМ ТӨГРӨГИЙН НОГДОЛ АШИГ ХУВААРИЛНА

“АПУ” ХК-ийн Төлөөлөн Удирдах Зөвлөлийн 2021 оны хоёрдугаар сарын 15-ны өдрийн 21/01 тоот шийдвэрээр компанийн 2020 оны хоёрдугаар хагас жилийн үр дүнд үндэслэн нэгж хувьцаанд 57.5 төгрөг буюу нийт 61.2 тэрбум төгрөгийн ногдол ашиг хуваарилахаар шийдвэрлэсэн байна.

Энэхүү ногдол ашиг авах эрхтэй хувьцаа эзэмшигчдийн жагсаалтыг 2021 оны хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурлын бүртгэлийн өдрөөр тогтоож, ногдол ашгийг 2021 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн дотор Үнэт Цаасны Төвлөрсөн Хадгаламжийн Төв дэх хувьцаа эзэмшигчдийн дансанд байршуулахаар боллоо.

2020 он гарснаас хойш компаниас нэгж хувьцаа тус бүрт нийт 95 төгрөг буюу 101.1 тэрбум төгрөгийн ногдол ашиг хуваарилж байгаа бөгөөд энэ нь тухайн жилийн нэгж хувьцаанд ногдох цэвэр ашгийн 120 орчим хувьтай тэнцэх тул тодорхой хувийг өмнөх жилүүдийн хуримтлагдсан ашгаас тооцож санхүүжүүлэхээр болсон байна.

“УЛААНБААТАР БҮК” ХК НОГДОЛ АШИГ ТАРААНА

“Улаанбаатар БҮК” ХК-ийн ТУЗ-ийн 2021 оны 2-р сарын 09-ний өдрийн №2021/02 тоот тогтоолоор 2020 оны цэвэр ашгаас нэгж хувьцаанд 30 төгрөг буюу нийт 3,946,425,000 төгрөгийг хувьцаа эзэмшигчдэдээ ногдол ашиг болгон тараахаар боллоо.

Энэхүү ногдол ашиг авах эрхтэй хувьцаа эзэмшигчдийн нэрсийн жагсаалтыг 2021 оны хувьцаа эзэмшигчдийн ээлжит хуралд оролцох бүртгэлийн өдрөөр гаргах бөгөөд 2021 оны 6-р сарын 01-ний өдрөөс эхлэн “ҮЦТХТ” ТӨХХК-ийн дансанд шилжүүлэхээр шийдвэрлэсэн байна.

“АРД КРЕДИТ ББСБ” ХК НОГДОЛ АШИГ ТАРААНА

“Ард Кредит ББСБ” ХК-ийн ТУЗ-ийн 2021 оны 2-р сарын 11-ний өдрийн №2021/08 тоот тогтоолоор 2020 оны жилийн эцсийн санхүүгийн тайланд тусгагдсан цэвэр ашгийн дүнгийн 49.79% буюу нэгж хувьцаанд 3.57 төгрөг, нийт 1.0 тэрбум төгрөгийг хувьцаа эзэмшигчиддээ ногдол ашиг болгон тараахаар болжээ.

Энэхүү ногдол ашиг авах эрхтэй хувьцаа эзэмшигчдийн нэрсийн жагсаалт гаргах бүртгэлийн өдрийг 2021 оны 4-р сарын 09-ний өдрөөр тооцох бөгөөд 2021 оны 6-р сарын 30-ны өдрийн дотор “ҮЦТХТ” ТӨХХК-ийн дансанд шилжүүлэхээр шийдвэрлэсэн байна.

“АРД ДААТГАЛ” ХК НОГДОЛ АШИГ ТАРААНА

“Ард Даатгал” ХК-ийн ТУЗ-ийн 2021 оны 2-р сарын 10-ны өдрийн №01/21 тоот тогтоолоор 2020 оны цэвэр ашгаас нэгж хувьцаанд 40.00 төгрөг буюу нийт 1.0 тэрбум төгрөгийг хувьцаа эзэмшигчдэдээ ногдол ашиг болгон тараахаар боллоо.

Энэхүү ногдол ашиг авах эрхтэй хувьцаа эзэмшигчдийн нэрсийн жагсаалт гаргах бүртгэлийн өдрийг 2021 оны 3-р сарын 31-ний өдрөөр тооцох бөгөөд 2021 оны 7-р сарын 30-ны дотор “ҮЦТХТ” ТӨХХК-ийн дансанд шилжүүлэхээр шийдвэрлэсэн байна.

“БОДЬ ДААТГАЛ” ХК НОГДОЛ АШИГ ТАРААНА

“Бодь даатгал” ХК-ийн ТУЗ-ийн 2021 оны 2-р сарын 10-ны өдрийн №01 тоот тогтоолоор 2020 оны цэвэр ашгаас нэгж хувьцаанд 5 төгрөг буюу нийт 1,176,598,590 төгрөгийг хувьцаа эзэмшигчдэдээ ногдол ашиг болгон тараахаар боллоо.

Энэхүү ногдол ашиг авах эрхтэй хувьцаа эзэмшигчдийн нэрсийн жагсаалтыг 2021 оны хувьцаа эзэмшигчдийн ээлжит хуралд оролцох бүртгэлийн өдрөөр гаргах бөгөөд 2021 оны 12-р сарын 31-ний дотор “ҮЦТХТ” ТӨХХК-ийн дансанд шилжүүлэхээр шийдвэрлэсэн байна.

“МОНГОЛ БАЗАЛЬТ” ХК НОГДОЛ АШИГ ТАРААНА

“Монгол базальт” ХК-ийн ТУЗ-ийн 2021 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн №03 тоот тогтоолоор 2020 оны цэвэр ашгийг 100 хувь ногдол ашиг болгон хувьцаа эзэмшигчдээ тараахаар шийдвэрлэж, нэгж хувьцаанд 2.87 төгрөг буюу нийт 160.2 сая төгрөгийг олгохоор болсон байна.

Энэхүү ногдол ашиг авах эрхтэй хувьцаа эзэмшигчдийн нэрсийн жагсаалт гаргах өдөр нь 2021 оны хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурлын бүртгэлийн өдөр байх бөгөөд 2021 оны 6 дугаар сарын 30-ны өдөр “ҮЦТХТ” ТӨХХК дахь хувьцаа эзэмшигчдийн дансанд байршуулахаар шийдвэрлэсэн байна.

“УЛААНБААТАР ХИВС” ХК НОГДОЛ АШИГ ТАРААНА

“Улаанбаатар хивс” ХК-ийн ТУЗ-ийн 2021 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн №01 тоот тогтоолоор 2020 оны цэвэр ашгаас нэгж хувьцаанд 600 төгрөг буюу нийт 242.8 сая төгрөгийн ногдол ашиг тараахаар боллоо.

Энэхүү ногдол ашиг авах эрхтэй хувьцаа эзэмшигчдийн бүртгэлийн өдрийг 2021 оны 03 дугаар сарын 03-ны өдөр /Лхагва гараг/-өөр гаргах бөгөөд СЗХ-ны холбогдох журмын дагуу 2021 оны 06 дугаар сард багтаан “ҮЦТХТ” ТӨХХК-иар дамжуулан хувьцаа эзэмшигчдийн дансанд байршуулахаар шийдвэрлэсэн байна.

ТҮМЭН ШУВУУТ КОМПАНИ 1.6 ТЭРБУМ ТӨГРӨГИЙН НОГДОЛ АШИГ ХУВААРИЛНА

Түмэн шувуут ХК-ийн ТУЗ хуралдаж 2020 оны цэвэр ашгийнхаа 40% буюу 1.6 тэрбум төгрөгийг ногдол ашиг болгон хувьцаа эзэмшигчдэд хуваарилахаар болжээ.

Дөрвөн мянга гаруй хувьцаа эзэмшигчийнхээ ногдол ашгийг 2021 оны тавдугаар сарын 12-оос олгох бөгөөд компани 2019 онд 969 сая төгрөгийн ногдол ашиг хуваарилсан юм.

Ойрын 2-3 жилд шинэ төсөл хэрэгжүүлж үйлдвэрлэлээ 2.5 дахин нэмэгдүүлж хувьцаа эзэмшигчийн хөрөнгийг өсгөж арвижуулахын төлөө зүтгэх болно гэж компанийн ТУЗ-өөс мэдэгдлээ.

 

ХК-н нэрХувьцааны тооНэгж хувьцаанд ногдох ашиг /төгрөг/Нийт ногдол ашиг /2020, төгрөг/Цэвэр ашгийн хэдэн хувь /%/Ногдол ашиг олгох хугацааӨнгөрсөн онд олгосон ногдол ашиг /2019, төгрөг/
АПУ1,064,181,55357.561,200,000,000Арванхоёрдугаар сарын 31-ний дотор75,471,206,753
Ард кредит ББСБ280,000,0003.571,000,000,00049.79Зургаадугаар сарын 301,184,675,000
Ард даатгал25,000,000401,000,000,000Долоодугаар сарын 30850,000,000
Бодь даатгал51,176,598,590Арванхоёрдугаар сарын 31-ний дотор
Монгол базальт56,417,0002.87160,200,000100Зургаадугаар сарын 30225,668,000
Улаанбаатар хивс404,829600242,800,000Зургаадугаар сард121,448,700
Түмэн шувуут400081,600,000,00040Тавдугаар сарын 12969,000,000
Улаанбаатар БҮК131,547,500303,946,425,000Зургаадугаар сарын 1526,190,000
Баянтээг10025,200,00Арванхоёрдугаар сарын 1
Монголын цахилгаан холбоо25,870,276125,870,276Зургаадугаар сарын 125,870,276
Адуунчулуун40126,000,000Зургаадугаар сарын 30-ны дотор
“Э-Транс Ложистикс” ХК5231,000,00085Долоодугаар сарын 30-ны дотор
“Дархан нэхий” ХК0.227250,000,000Арванхоёрдугаар сарын 31-ий дотор230,000,000
“Гермес Центр” ХК78,543,0014.8377,000,000Гуравдугаар сарын 15-аас322,000,000
“Монгол шуудан” ХК99,586,3631.68167,300,00030Тавдугаар сарын 1-нээс331,000,000
“Монос Хүнс” ХК408,850,4281408,800,00037.4Дөрөвдүгээр сарын 1-нээс408,850,000
“Мандал даатгал” ХК624,301,60031,800,000,000Зургаадугаар сарын 30-ны дотор2,497,206,400

 

Эх сурвалж: Хөрөнгийн бирж

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *