|

2022 оны Улаанбаатар хотын спорт авиралтын аварга шалгаруулах тэмцээн болно

Монголын Уулчдын Үндэсний Холбоо нь уулын спортын бүх төрлүүд болох өндөр уулын авиралт, уулын алхалт, мөсөнд авиралт, спорт авиралт, хаданд авиралтын төрлүүдийг Монгол улсад хөгжүүлэх бодлогын хэмжээнд Олон улсын уулын холбоо (UIAA), Олон улсын спорт авиралтын холбоо (IFSC) бусад орны уулын холбоодтой, хамтын ажиллагааг сайжруулан идэвхитэй үйл ажиллагаа явуулж байна.
Тэмцээний зорилго нь бага насны хүүхэд залуучуудын бие бялдрын болон оюун ухааны хөгжлийг дэмжих, спорт авиралтыг олон нийтэд таниулах улмаар цар хүрээгээ тэлж улсын чанартай тэмцээн болж хөгжүүлэхэд оршино. Мөн спорт авиралт нь Олимпийн төрөлд багтсан спорт тул тэмцээний алсын зорилго нь Монгол улсаас ирээдүйн Олимпийн тамирчинг бэлтгэх бөгөөд нийгмийн хариуцлагын хүрээнд хийж буй сайн дурын арга хэмжээ юм.
Бид явган аялал, эрүүл идэвхтэй амьдралыг иргэдэд сурталчлах, уулын болон спорт авиралтаар хичээллэх хүүхэд, залуусын тоо нэмэгдүүлэх зорилгоор өнгөрсөн хугацаанд Спорт авиралтын хотын болон улсын аврага шалгаруулах тэмцээнийг амжилтай зохион байгуулсан бөгөөд 2022 оны Улаанбаатар хотын аврага шалгаруулах тэмцээнийг зохион байгуулах гэж байна.

Similar Posts

0 0 Санал
Үнэлгээ
Бүртгүүлэх
Мэдэгдэх
guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments