|

Илон Маск Твиттерийн хамгийн том хувьцаа эзэмшигч болжээ

Тэрбумтан Илон Маск Твиттерийн нийт хувьцааны 9.2 хувийг худалдан авч, тус компанийн хамгийн том хувьцаа эзэмшигч болсон байна. Маск Твиттерийн хувьцаа худалдан авсан гэх мэдээлэл даваа гарагт (2022.04.04) гарсны дараа тус компанийн хувьцааны ханш 22 хувиар өсжээ.

Өнгөрсөн баасан гарагийн ханшаар Маскийн эзэмшиж буй нийт хувьцааны үнэ 2.9 тэрбум ам.доллар байсан бол даваа гарагийн өглөө 3.5 тэрбум ам.доллар хүрсэн байна. Тэрбээр өнгөрсөн сард жиргэхдээ “Твиттер олон нийтийн ашигладаг платформ хэрнээ үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх зарчмыг баримталдаггүй нь ардчиллын үндэс суурийг үгүйсгэж байгаа хэрэг” хэмээсэн юм. “Wedbush Securities” компанид ажилладаг технологийн шинжээч Дан Айвс “Тэрбээр Твиттерийг өөрчлөх зорилготой байж магадгүй. Энэхүү явдал Твиттерийн удирдах зөвлөл болон менежментийн багт өгч буй сануулга мэт боллоо” гэсэн байна.

Эх сурвалж: CNN

Б.БУЯНДОРЖ

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *