Өнөөдөр УИХ-д гол нэрийн бүтээгдэхүүний үнэ тогтворжуулах хуулийн төслийг өргөн барина

Засгийн газрын өчигдрийн хуралдаанаар олон улсын хямралт нөхцөл байдлаас үүсэлтэй гол нэр төрлийн бараа, бүтээгдэхүүний хангамж нийлүүлэлтийн хомсдол, сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийн төсөл болон дагалдах бусад хууль, тогтоомжийн төслийг хэлэлцээд УИХ-ын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд заасны дагуу нэн яаралтай хэлэлцүүлэхээр УИХ-д өргөн мэдүүлэхээр шийдвэрлэсэн.

Өнөөдөр УИХ-д өргөн барих хуулийн  төслүүд : 

  • Эдийн засаг,
  • Хүн амын амьжиргаа,
  • Инфляцид хамгийн голлох нөлөөтэй газрын тосны бүтээгдэхүүн, гурил, мах зэрэг бүтээгдэхүүний хангамж, нийлүүлэлтийн хомсдол,
  • Үнийн өсөлтөөс сэргийлэх,
  • Сөрөг нөлөөллийг бууруулах,
  • Монгол Улсын гадаад валютын албан нөөцийг нэмэгдүүлэх,
  • Үндэсний мөнгөн тэмдэгт-төгрөгийн тогтвортой байдлыг хангах зорилгоор Монголбанканд тушаах алтны хэмжээг нэмэгдүүлэх,
  • Монгол Улсын хилээр бэлэн гадаад валют гаргахад хязгаарлалт тогтоох харилцааг зохицуулна.

Т.ТҮШИГ

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *