Өвөрхангай : Тамгын газрын аж ахуйн гарааш дотор байлдааны зориулалттай сум илэрчээ

Өвөрхангай аймгийн Баян-Өндөр сумын Бумбат 5 дугаар багийн нутаг дэвсгэрт сумын Засаг даргын Тамгын газрын аж ахуйн гарааш дотор байлдааны зориулалттай сум илэрсэн тухай дуудлага дөрөвдүгээр сарын 04-нд бүртгэгджээ.

Дуудлагын дагуу тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах салбар, Зэвсэгт хүчний 256 дугаар ангийн алба хаагчид очиж /23 см урт, 14.5 мм диаметр, 3 см голчтой B-32 загварын 15 ширхэг байлдааны сум/-ыг сумын төвөөс зүүн урд зүгт 1.5 км-т “Цагаан-Овоо” гэдэг газар 20 минут ажиллаж тэсэлгээний бодис /Тротил/ 400 гр ашиглаж тэсэлгээ хийж аюулгүй болгожээ.

Т.ТҮШИГ

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *