ОХУ нислэгээ сэргээсэн 52 улсын тоонд Монгол Улс багтлаа

ОХУ-ын Засгийн газар дөрөвдүгээр сарын 9-нөөс эхлэн агаарын тээвэр дэх коронавирусний хязгаарлалтаа цуцалж, 52 улстай нислэгээ сэргээхээр болсон. Тэдгээр улсын тоонд Монгол улс багтжээ. Тодруулбал Аргентин, Афганистан, Босни Герцеговина, Ботсвана, Бразил, Венесуэл, Вьетнам, Хонг Конг, Зимбабве, Израиль, Энэтхэг, Индонез, Кени, Хятад, Хойд Солонгос, Коста Рика, Лесото, Маврики, Мадагаскар, Малайз, Мальдив, Мозамбик, Молдав, Монгол, Мьянмар, Намиби, Пакистан, Перу, Сейшелийн арлууд, Серби, Тайланд, Танзани, Турк, Уругвай, Фижи, Филиппин, Шри-Ланка, Этиоп, Өмнөд Африк, Ямайка зэрэг 52 улсууд ОХУ руу шууд нислэг үйлдэх боломжтой бөгөөд Саудын Арабын хэд хэдэн улс руу хийх нислэгийн хязгаарлалтыг цуцалж буй аж.

Б.ЖАРГАЛ

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *