Загасны төрөл, зүйлээс хамаарч барихыг хориглосон хугацаа нь ӨӨР

Амьтны тухай хуулинд хавар түрсээ шахдаг загасыг жил бүрийн 4 дүгээр сарын 1-ний өдрөөс 6 дугаар сарын 15-ны өдөр хүртэл, Дархадын цагаан загасыг 8 дугаар сарын 1-ний өдрөөс 10 дугаар сарын 20-ны өдөр хүртэл, Омоль загасыг 8 дугаар сарын 30-ны өдрөөс 10 дугаар сарын 30-ны өдөр хүртэл, цагаан зарам загасыг 9 дүгээр сарын 5-ны өдрөөс дараа оны 1 дүгээр сарын 30-ны өдөр хүртэл тус тус агнахыг хориглоно.

Цагдаагийн байгууллагын 102 дугаарт 2022 оны дөрөвдүгээр сарын 5-ны өдөр бүртгэгдсэн гэмт хэрэг, зөрчлийн талаарх гомдол мэдээллийг танилцуулж байна.

Энэ өдөр нийт 1,721 дуудлага ирснээс зөрчлийн шинжтэй 1,365, гэмт хэргийн шинжтэй 112 дуудлага бүртгэгджээ.

Түүнчлэн цагдаагийн байгууллагаас дөрөвдүгээр сарын 1-нээс зургадугаар сарын 15-ныг хүртэлх хугацаанд буюу загасны үржлийн үед агнахгүй байхыг анхааруулж байна.

 

зураг

Similar Posts

0 0 Санал
Үнэлгээ
Бүртгүүлэх
Мэдэгдэх
guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments