УИХ-аар хууль батлах, хэлэлцэх шатанд иргэдийн оролцоо чухал учир “D-Parliament” аппликейшнтай боллоо
УИХ-ын үйл ажиллагааг цахимжуулах хүрээнд шинээр нэвтрүүлж буй “D-PARLIAMENT” аппликейшныг танилцууллаа. УИХ-аар хууль батлах, хэлэлцэх шатанд иргэдийн оролцоо чухал учир ийнхүү аппликейшнтай болж байгаа аж.
Аппликейшнаар дамжуулан өргөн барьсан хуулийн төслүүдэд санал өгөхөөс гадна хэлэлцүүлэг өрнүүлж, санал асуулга үүсгэх боломжтой. Уг санал асуулга нь 100 мянгаас дээш хүний санал авбал түүнийг УИХ, Засгийн газраас авч хэлэлцэнэ.
Т.ТҮШИГ