|

Л.Оюун-Эрдэнэ: Энэ зээлийг тэр компани, гишүүнд, банкны захиралд өг гэдэг схем рүү орчихсон

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Олон улсын хямралт нөхцөл байдлаас үүсэлтэй гол нэр төрлийн бараа, бүтээгдэхүүний хангамж нийлүүлэлтийн хомсдол, сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийн төслийг УИХ-ын дарга Г.Занданшатарт өргөн барьсан талаараа мэдээлэл өгч байна. Мэдээллийн үеэр Хөгжлийн банкны асуудлаар мэдээлэл өгөв. Тэрбээр:

“УИХ-ын гишүүд Хөгжлийн банкны ТУЗ-д ороод мөнгийг нь хуваагаад авчихсан. Энэ зээлийг тэр компани, гишүүнд, банкны захиралд өг гэдэг схем рүү орчихоод байна. Шулуухан хэлэхэд Эрдэнэтийн 49, Оюутолгойн Дубайн гэрээтэй холбоотой бүлэглэл Хөгжлийн банкинд ажилласан. Энэ тийм амар асуудал биш. Хөгжлийн банкинд байгаа 1.8 их наядын чанаргүй зээл байна. Түүнийг дэмжсэн нэр бүхий гишүүн, шүүгчид бий. Өнөө л яриа байдаг хүмүүстэйгээ тэмцээд явж байгаа гэсэн үг” гэв.

О.ЭНЭРЭЛ

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *