Их Британи улсын иргэн үнэмлэхгүй 50 жил жолоо барьжээ

Их Британи улсад нэгэн эрэгтэй 50 жилийн турш үнэмлэхгүй жолоо барьжээ. Стаффордширийн цагдаагийн алба түүнийг Каннок тосгоны ойролцоо, M6 хурдны зам руу орж уулзвар дээр зогсоож шалгасан аж. Цагдаа нар түүнийг Волверхэмптон тосгонд оршин суудаг 70 настай эрэгтэй байсан хэмээн мэдэгджээ.

Түүний ачааны машиныг хурааж авсан бөгөөд үнэмлэхгүйгээр жолоо барьж, даатгал хийлгээгүй хэмээн албаны хүмүүст мэдэгдсэн байна. Мөн энэ жилийн эхээр Их Британид 70 жилийн турш үнэмлэхгүй жолоо барьсан эрэгтэйг цагдаа нар зогсоож шалгажээ. Цагдаа нарын хэлснээр тэрхүү жолооч 1938 онд төрж, 12 настайдаа жолоо барьж эхэлсэн аж.

Эх сурвалж: BBC

Б.БУЯНДОРЖ

Similar Posts

0 0 Санал
Үнэлгээ
Бүртгүүлэх
Мэдэгдэх
guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments