Х.Баттулгыг Ерөнхий сайдын зөвлөхөөс чөлөөлжээ
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ сэтгүүлчдэд мэдээлэл өгч байна. Энэ үеэрээ өөрийн зөвлөх Ерөнхийлөгч асан Х.Баттулгыг үүрэгт ажлаас нь чөлөөлсөн тухай мэдэгдлээ.
Түүнийг олимпизмыг дэмжих зорилгоор өнгөрөгч наймдугаар сард спорт, олимпизм хариуцсан зөвлөхөөрөө Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ томилсон билээ.
М.ЭРДЭНЭ