Европын Холбоо ОХУ-ын нүүрсний экспортод хориг тавихаар төлөвлөж байна
Европын Холбооны элчин сайд нар өнөөдөр хуралдаж ОХУ-ын эсрэг шинээр ямар хориг тавихыг шийдэх аж. Орос цэргүүд ухарсан тосгонуудад дайны гэмт хэрэг үйлдсэн баримтууд илэрсэн тул Европын Холбоо болон АНУ шинэ хориг тавихаар төлөвлөж буйгаа мэдэгдсэн. Европын комиссын тэргүүн Урсула Вон дер Лейен хэлэхдээ төлөвлөсөн хоригуудад ОХУ-аас нүүрс импортлохыг зогсоох гэх мэт зүйлс багтаж байгаа аж.
Их Британийн гадаад хэргийн сайд Лиз Трусс НАТО болон Их Долоогийн гишүүн орнууд ОХУ-ын эсрэг шинэхэн хатуу хориг тогтоохыг уриалсан байна. Түүний уриалгыг Японы гадаад хэргийн сайд дэмжиж, олон улс Владимир Путины дайны машины эсрэг үзүүлэх дарамтаа нэмэгдүүлэх хэрэгтэй гэжээ. Вон дер Лейений хэлснээр ОХУ-ын эсрэг
- ОХУ-аас оруулж ирэх нүүрсний импортыг зогсоох,
- ОХУ-ын томоохон дөрвөн банканд бүрэн хориг тавих,
- Орос онгоцнууд Европын Холбооны боомтуудад нэвтрэх эрхийг хасах,
- Европын Холбооноос ОХУ-руу дэвшилтэт хагас дамжуулагч болон бусад технологиудыг экспортлохоо зогсоох,
- Орос компаниуд Европын Холбооны орнуудаас зарласан тендерт өрсөлдөхийг хориглох,
- ОХУ-аас мод, цемент, далайн бүтээгдэхүүн, согтууруулах ундаа импортлохыг зогсоох гэх мэт арга хэмжээ авч магадгүй юм.
Эх сурвалж: BBC
Б.БУЯНДОРЖ