Гэмт этгээдүүд Ц.Элбэгдорж, Ч.Сайханбилэг, М.Энхсайхан, Да.Ганболд нарыг хөнөөхөөр төлөвлөж байсан уу
Тагнуулын ерөнхий газраас цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ. ТЕГ-ын олон нийттэй харилцах албаны ажилтан П.Өгөөмөр хэлэхдээ:
“Тагнуулын байгууллага Эрүүгийн хуулийн тусгай ангийн 16.8 дугаар зүйлд заасан экстримист үйл ажиллагаа явуулах гэмт хэрэг үйлдэхээр бэлтгэж байсан нэр бүхий таван иргэнийг саатуулсан.Уг этгээдүүд нь эксримист үйл ажиллагаа явуулахаар багагүй хугацаанд төлөвлөж байсан. Мөн улсын онц чухал объектуудыг хяналтад авахаар төлөвлөсөн гар бичмэл, байлдааны болон бусад зориулалттай галт зэвсэг, зэвсгийн чанартай нийт 12 галт зэвсэг илэрсэн.
Эдгээрийг эд мөрийн баримтаар хураан аваад байна. Дээрх этгээдүүд нь зохион байгуулалттай хууль бус үйл ажиллагаа явуулахаар бэлтгэж байсан бөгөөд, зарим нэр бүхий улс төрч, төрийн албан хаагчийн аминд халдахаар төлөвлөж байсан нь тогтоогдсон.” гэлээ.
Харин эх сурвалжийн мэдээлснээр, гэмт этгээдүүд Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж, Ерөнхий сайд асан Сайханбилэг, М.Энхсайхан, Да.Ганболд нарын амь насанд халдахаар төлөвлөж байсан байж болзошгүй байна.
Aan ene hed bsan bol jaahan hyleehgyi