В.Зеленьский: ОХУ-тай заавал хариуцлага тооцох хэрэгтэй
Украин улсын Ерөнхийлөгч Володимир Зеленьский НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн өмнө үг хэлэхдээ ОХУ-ыг дайны гэмт хэрэг үйлдсэнийх нь төлөө заавал хариуцлага тооцох хэрэгтэй хэмээжээ. Тэрбээр Орос цэргүүдийн үйлдсэн хэргийг Дэлхийн хоёрдугаар дайнаас хойш тохиолдсон хамгийн аймшигтай дайны гэмт хэрэг гэсэн байна.
Тэрбээр Ирпин, Даймерка, Мариуполь, Буча тосгоны нөхцөл байдлыг харуулсан богино бичлэг НҮБ-ын Аюулгүй зөвлөлд үзүүлжээ. Үүний хариуд ОХУ-ы элчин сайд Василий Небензиа хэлэхдээ Орос цэргүүд энгийн иргэд рүү довтлоогүй хэмээсэн байна. Мөн Украины дайн дээр ОХУ-ыг шүүмжлэн буруушаахаас зайлсхийж байсан Энэтхэг болон БНХАУ Буча тосгонд болсон аллагыг мөрдөн шалгах хэрэгтэй гэжээ.
Эх сурвалж: Reuters
Б.БУЯНДОРЖ