|

Кортни Кардашиан Трэвис Баркер нар хуримаа хийжээ

Олны танил Кардашианы эгч дүүсийн нэг Кортни Кардашиан Лас Вегас хотноо Трэвис Баркертэй хуримласан байна. Баркер “Blink-182” хамтлагийн бөмбөрчин бөгөөд хосууд Грэммигийн шагнал гардуулах ёслолд оролцсоны дараа хуримын ёслолоо хийжээ. Тэдний хурим “One Love” нэртэй сүмд болсон байна.

Хосууд өнгөрсөн жилийн Валентины баярын өдрөөр болзож эхэлсэн гэдгээ  олон нийтэд зарласан бөгөөд үүнээс найман сарын дараа сүй тавьсан юм.

Корти, Баркер хоёр үерхэж буйгаа албан ёсоор зарлахаас өмнө шүтэн бишрэгчид дунд нь тэднийг болзож байгаа гэх цуурхал тархаж байсан аж. Кортнигийн дүү Ким Кардашиан өнгөрсөн жил комедиан Пит Дэвидсонтой хайр дурлалын холбоотой болж олныг гайхшруулсан билээ. Ким болон Пит хоёртой ойр байдаг эх сурвалж хосууд харилцаагаа ахин нэг шат ахиулахын хүсэж байгаа хэмээн “Entertainment Tonight” сайтад хэлжээ.

Эх сурвалж: USA Today

 Б.БУЯНДОРЖ

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *