Ч.Өнөрбаяр: МАН, АН засаг барихдаа хэзээ ч төмөр сэлмээр тулалдаж байгаагүй

Ардчилсан намаас /АН/ цаг үеийн асуудлаар өнөөдөр /2022.04.06/  мэдээлэл хийж байна. АН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Ч.Өнөрбаяр:

“Тагнуулын Ерөнхий газраас /ТЕГ/ өнөөдөр  “Зохион байгуулалттай бүлэг хүмүүс  хууль бус үйл ажиллагаа явуулахаар бэлтгэж байсан төдийгүй АН-ын нэр бүхий улстөрчдийн биед халдахаар бэлтгэж байсан” талаар мэдээлэл хийсэн. Дээрх асуудал дээр АН маш эмзэгээр хүлээж авсан. Тиймээс ч энэ асуудалд байр сууриа илэрхийлэх ёстой. Нэр дурдагдаад буй Б.Баасанцогт өмнө нь Монгол Улсын үе, үеийн лидер болсон улстөрчдийг  шоронд суулгах схемийг зурсан байсан. Тэрхүү схемд Э.Бат-Үүл баатрын шүүхийн процесс ч мөн  бий. Өнгөрсөн хугацаанд МАН, АН  засаг барихдаа  хэзээ ч төмөр сэлмээр хоорондоо тулалдаж байгаагүй. Харин модон сэлмээр зодолддог байсан.  АН-ын үзэл санааны хоригдлуудын цуваа ч энэ асуудалтай холбоотой. Тэднийг хориод дийлэхгүй болохоор хөнөөчхөөд  эрх баригч нам хөнөөчихлөө гэсэн технологи хэрэгжүүлэх  гэж байсан биз. Энэ бол Монголын технологи биш” гэжээ.

Б.ЖАРГАЛ

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *