ИНЕГ-ын Захиргаа, хүний нөөцийн газрын дарга Т.Батжаргал охидуудаа 500 гаруй сая төгрөгөөр сургажээ
ИНЕГ-ын Захиргаа, хүний нөөцийн газрын дарга Т.Батжаргал өөрийн хүүхдүүд, ах дүү хамаатан садныхаа хүүхдүүдийг төсвийн зардлаар өндөр төлбөртэй гадаадын сургуульд сургасан баримт ил боллоо. Тодруулбал,
Батжаргалын охин Б.Хашцолмон 2007 онд 50000 фунтын төлбөртэй Английн роудлер коллежид
Батжаргалын охин Б.Номондалай нь41000$ төлбөр АНУ-ын Peralta community college district сургуульд Агаарын хөлгийн засвар үйлчилгээний технологи мэргэжлээр 3.2 жил сураад ирсэн байна. Ариун цэврийн зардалд 200$ нийтдээ 7600$ тэтгэлэг
58000$ төлбөр АНУ-ын Калифорни мужийн “University of California, Los Angeles” сургуульд Улс төр судлалын мэргэжлээр 2.5 жил сурсан бөгөөд Ариун цэврийн зардалд 200$ нийтдээ 5800$ тэтгэлэг авчээ.
Батжаргалын 2 охин нь төрийн зардлаар 50.000фунт + 41000$ + 58000$ + 13.400$ = өнөөдрийн ханшаар 517.827.600₮ буюу хагас тэрбум төгрөгийн зардлаар сурсан байна. Энэ бол дөнгөж эхлэл.
Төрсөн эгчийн хүү Б.Ариунболд Канад улсын George brown college Аэродром ашиглалт мэргэжлээр 134773$ төлбөр 4 жил 6 сар Ариун цэврийн зардалд 300$ = 16200$
Эхнэрийн дүү Н.Төмөрийн хүү Т.Ашидмөнх АНУ-ын Сан-Франциско хотын Аламедо коллежид Агаарын хөлгийн хөдөлгүүр ашиглалтын техникч мэргэжлээр 45000$ төлбөр 2 жил 8 сар Ариун цэврийн зардалд 200$ = 6400$
Батжаргалын жолооч Алтансүхийн хүү Баянмөнх АНУ-ын Сан-Франциско хотын Аламедо коллежид Агаарын хөлгийн хөдөлгүүр ашиглалтын техникч мэргэжлээр 45000$ төлбөр 2 жил 8 сар Ариун цэврийн зардалд 200$ = 6400$.
Ингээд бодохоор өндөр төрийн маань ганцхан төрийн албан хаагч өнөөдрийн ханшаар 1,240,826,877₮ буюу 1.24 тэрбум төгрөгийг төрөл садан болоод жолоочийнхоо хүүхдийг сургахад зориулжээ. Дээрх сургалтын тушаалыг тухайн үеийн дарга С.Батмөнх нь гаргаж, Т.Батжаргал нь гэрээ байгуулсан байгаагаас дүгнэвэл сонгон шалгаруулалтад даргын нөлөө орсон гэж үзэх үндэстэй.
Мөн Т.Батжаргал төрөл садныхаа 5 хүнийг ажилд авсан байдаг бөгөөд төрсөн эгч Т.Отгонжаргал, Т.Мягмар, эхнэрийн төрсөн дүү Намхайн Төмөрийг шууд удирдлагадаа ажилд авсан байна. Мөн охин Б.Хашцолмон, эхнэрийн дүү Намхайн Мөнгөнбөгж нар ажиллаж байна. Ажилд авахаас гадна 5 жилээс дээш ажилласан хүнд олгодог журамтай орон сууцны хөнгөлөлт болох 30 сая төгрөгийг 2 жил ажилласан төрсөн эгч Т.Отгонжаргалд олгуулсан зэрэг ноцтой баримт ил боллоо.
Эх сурвалж: manan.mn