ӨНӨӨДӨР: “Монголын эдийн засгийн чуулган-2022” эхэлнэ

 Дөрөвдүгээр сарын 7-нд болох үйл явдлын тойм:

9.00 цагт “Холидэй Инн” зочид буудалд Экологийн цагдаагийн алба, АТГ-ын мөрдөгч, прокурор, шүүгчдийг чадавхжуулах зорилготой “Уул уурхайн зарим гэмт хэрэгтэй тэмцэх ажиллагаа” сургалт, семинар болно.

11.00 цагт Монголын үндэсний номын сангийн Ерөнхийлөгчийн нэрэмжит эрдэм шинжилгээний уншлагын танхимд тус номын сангийн “ACIP” төслийн Ерөнхий зохицуулагч, доктор Бямбадоржийн Сайнбилэгийн “Дээд Авидхарма ” бүтээлийн нээлт болно.

11.00 цагт Дархан-Уул аймгийн 12 дугаар сургуулийн захиралын нөхөр хүүхэд зодож, бие махбодын хүчирхийлэл үйлдсэн талаар тус сургуулийн сэтгэлзүйч БШУЯ-ны гадна хэвлэлийн хурал хийнэ.

15.30 цагт УДБЭТ-т хөгжмийн зохиолч Х.Алтангэрэлийн “Ганц цагаан шувуу” моно дуурийн  хэвлэлийн хурал болно. Утас: 97002707

Төрийн ордонд

9.00 цагт “Монголын эдийн засгийн чуулган-2022” эхэлнэ.

10.00 цагт УИХ-ын чуулган хуралдана. 

Similar Posts

0 0 Санал
Үнэлгээ
Бүртгүүлэх
Мэдэгдэх
guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments