Г.Занданшатар: Хоёр тэрбум ам.доллароор валютын нөөцөө нэмэгдүүлэх боломж байгаа

УИХ-ын чуулганы хуралдаанаар Засгийн газраас өргөн мэдүүлсэн Олон улсын хямралт нөхцөл байдлаас үүдэлтэй гол нэр төрлийн бараа, бүтээгдэхүүний үнийн өсөлт, хомсдолоос сэргийлэх, сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийн төслийг нэн яаралтай дэгээр хэлэлцэв.

Хуралдааны төгсгөлд УИХ-ын дарга Г.Занданшатар:

Нөөц бололцоогоо дайчилснаар хоёр тэрбум ам.доллароор валютын нөөцөө нэмэгдүүлэх боломж байгаа.  “Оюутолгой энэ сард багтаж 450 сая ам.долларыг Монгол Улсад оруулж ирнэ.

50 хувийг нь зах дээр үнэ хаялцуулж зардаг, үлдсэнийг нь Монголбанканд зардаг байсан бол одоо Монголбанканд бүгдийг нь зарж валютын зузаатгал хийхээр ярилцаж байна. Үүнийг Оюутолгой дэмжинэ гэдэгт итгэж байна” гэв.

 

Г.ОЮУНТУЯА

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *